sonin.mn

Монгол төгрөг “но­гоон”-ы эрхшээлд ороод, өндийхөө болилоо. Уг нь 1865 төгрөгт хүрээд байсан ам.доллар өнгөрсөн есдүгээр сард 1835.4 төгрөг болж буурсан. Ээ ашгүй дээ, төгрөг маань ам.долларын ханштай тэмцэх багахан ч болтугай дархлаатай болж хэмээн баярлах хүн олон байсан. Учир нь ам.долларын өмнө ганц манай төгрөг төдийгүй бүхий л улсын мөнгөн дэвсгэрт хүчин мөхөстдөг. “Ам.долларын ханш өчүү­хэн хэлбэлзэх төдийд л бусад валютын ханш савлаж эхэлдэг” хэмээн ченжүүд хэлдэг.

Тиймээс ч одоо ам.дол­ларын довтолгоонд бусад валютын ханш өс­чихөөд байна. Тодруулбал, Монгол­банкны өчигдрийн хаалтын ханшаар ам.доллар 1857.3 төгрөг хэмээн зарласан. Харин юань 303.9 төгрөгтэй тэнцэж байв. Энэ нь өмнөх сарынхтай харьцуулбал, ам.доллар 13, юань 1.6 төг­рөгөөр өссөн үзүүлэлт.
Өнгөрсөн есдүгээр сард Монголбанкны зарласан дундаж ханш нь 1835.4 төгрөг байсан ам.доллар энэ сард 1848.4 болж өсчээ.

Хэлбэлзэл нь 13 төгрөг гэхээр харьцангуй бага мэт боловч валютын ханш хэдхэн нэгжээр л нэмэгдэхэд, бусад бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн зуу, цаашилбал хэдэн мянгаар нэмэгддэг буруу жишиг тогтсон учраас үүнээс үүдэн иргэдэд ирэх дарамт улам бүр нэмэгддэг. Валютын ханш өссөнөөр импортын барааны үнэ хэл­бэлздэг. Үүгээр нь нээн­тэглэн дотоодын үйлдвэрийн барааны үнэ ч өсчихдөг хандлага бий.

Харин энэ удаад Үндэс­ний статистикийн хорооноос сар бүр гаргадаг өргөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүний үнийн судал­гаагаар өмнөх сарынхаас 1.7 хувиар буурсан гэх үзүү­лэлт гарсан. Тэгэхээр валютын ханшийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бү­тээгдэхүүнд нөлөөлөөгүй гэсэн баяртай мэдээг харж бо­лох юм. Гэхдээ үүнд баяр­лах болоогүй. Яагаад гэвэл, ам.долларын ноёрхол сэргэх хэрээр монгол төгрөг үнэгүйдэж байгаагийн ил­рэл. Монгол төгрөг үнэ­гүй­дэ­нэ гэдэг нь эдийн засгийн хувьд маш том хямрал гэсэн үг.

Ченжүүдийн хэлж буй­гаар “Ам.долларын ханш өдийд өснө гэдэг нь нэг хэсэгтээ буурахгүйн цон­дон. Одоо шинэ жил, цагаан сар гээд үндэсний, олон нийтийг хамарсан баяр араасаа хөвөрч, валю­тын эрэлт нэмэгддэг үе.

Тий­мээс ханш өдийд буур­на гэдэг юу л бол. Энэ жилийн хувьд харьцангуй эрт ханш нь өсчихлөө” хэмээж байв. Харин нөгөө талаас Монголбанк долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаанд тогт­мол оролцож, зах зээлд шаардлагатай валютыг ху­далдаж байгаа. Юутай ч ноён “ногоон”-ы ноёрхол сэргэж буй нь илт байна.

Өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар валют дараах ханштай байлаа.

Ам.доллар 1857.3
Евро 2365.7
Юань 303.9
Рубль 43.49

М.Уянга

Эх сурвалж: