sonin.mn

РАБАТ. /ITAR-TASS/. Хэт давруу үзэлтнүүдийн “Боко харам” бүлэглэлийн босогчид Нигерийн зүүн хойд нутагт оршдог Муби хотыг эзлэн авсан байна. Энэ тухай тус улсын аюулгүй байдлын байгууллагын эх сурвалжууд мэдээлжээ.

Тэдний мэдээлж буйгаар, хэт давруу үзэлтнүүдийг довтлох үеэр хэдэн арван хүн амиа алдаж, хэдэн мянган энгийн иргэн ор гэрээ орхиж, өөр бүс нутаг руу зугтахаас аргагүйд хүрчээ.

Нигерийн хүчний байгууллагын төлөөлөгчдийн тэмдэглэж буйгаар, “Боко харам” бүлэглэлийн босогчид Муби хотын захиргааны барилга дээр хар далбаагаа мандуулсан байна.

Хэт давруу үзэлтнүүд энэ долоо хоногт Борно мужийн засаг захиргааны төв Майдугури хотоос 180 км зайд Чад нуурын ойролцоо оршдог Кукава хотод халджээ.  Босогчид хэд хэдэн хүнийг хөнөөж, хотын зах, цагдаагийн газрын барилга, хотын захиргааны хэд хэдэн барилга болон орон сууцыг бүрэн галдан шатаасан байна.

Түүний сацуу, Адамава, Борно болон Йобе мужид онц байдлын дэглэм үйлчилсэн хэвээр байна. “Боко харам” бүлэглэлийн босогчидтой тэмцэх зорилгоор Нигерийн эрх баригчид эдгээр мужид 2013 оны тавдугаар сард онц байдал тогтоожээ.

Д.Жаргал

Эх сурвалж: