sonin.mn

ПАРИС. /RIA Novosti/.  ДОХ-ын халдвар авах эрсдэлийг 90 хувь бууруулж чаддаг эм гарган авсан тухайгаа Францын эрдэмтэд мэдэгджээ. Уг эмийг хурьцлын үед шууд хэрэглэх ёстой гэж “Independent” сонинд мэдээлсэн байна.

Эрсдэлийн бүлэгт хамаарч байгаа хүмүүст уг эмийг туршжээ. Эрдэмтдийн бүтээл нь “ХДХВ-ийн халдвартай тэмцэх ажилд томоохон эргэлт гаргасныг” хэдийн мэдэгдсэн бол гарган авсан эм нь халдвар авах эрсдэлийг “эрс бууруулж” чадсаныг эрдэмтэд мэдэгдэж байна.

АНУ-д уг эм үр дүнгээ харуулсныг ХДХВ-ийн халдвартай тэмцэх сан тэмдэглээд “урьдчилан сэргийлэхээс холбоо тогтоох хүртэл” гэдэг зарчмаар хамтран хэрэглэхийг хэдийн уриалжээ.  Хэрэв ийм эмийг өдөр бүр хэрэглэвэл, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж буй зардлыг эрс бууруулахад тус болно.

Дэлхий даяар ХДХВ-ийн халдвар тээгч 34 сая орчим хүн байна. Халдвар авагсдын дийлэнх нь Этиоп, Нигери, Замби, ӨАБНУ болон Зимбабве улсад ногдож байгаа ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: