sonin.mn

ОСЛО. /Xinhua/. Иракийн аюулаас хамгаалах хүчний чадварыг дээшлүүлэх зорилгоор Норвеги Иракт 120 цэрэг илгээхээ мэдэгджээ.

 “Цэргүүд “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой дайтахгүй. Иракийн аюулаас хамгаалах хүчний чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж Норвегийн Ерөнхий сайд Эрна Сольберг өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Норвегийн цэргүүд Эрбил хот дахь фитнесс төвд үүргээ гүйцэтгэх бөгөөд Багдадын ойролцоох газар нутгийн цэргүүдэд тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх зэргээр бусад холбоотон цэргүүдтэй нягт хамтран ажиллана гэж Сольберг мэдэгдсэн байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр Норвегийн Батлан хамгаалахын сайд Ине Эриксен Соерейде, Иракийн цэргүүдийн улс орноо хамгаалах чадварыг дээшлүүлэхэд туслах нь уг дэмжлэгийн гол зорилго юм гэжээ.

Афганистаны аюулгүй байдлыг дэмжин сахиулах хүчний ажиллагаа энэ оны эхээр дууссан бөгөөд ирэх жилээс тус улсад хэрэгжүүлэх "Шийдэмгий дэмжлэг" ажиллагааны хүрээнд Норвеги  75 цэргээ илгээх ажээ.

“Афганистаны аюулгүй байдал хүнд байна. Афганистан улс террористуудын хоргодох байр болж болохгүй” гэж Эриксен мэдэгдэв.

Ирак болон Афганистан руу цэрэг илгээх шийдвэрийг Норвегийн парламент дэмжсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: