sonin.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2014” тэмцээн өнөөдөр ХУД-ийн Биеийн тамир спорт хороон дээр боллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зам тээврийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх, сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох болон хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор энэхүү тэмцээн нь зохион байгуулагддаг бөгөөд  Нийслэлийн хэмжээнд 31 дэх жилдээ зохиогдож байна.

“Ногоон гэрэл-Цагаан шугам 2014″ тэмцээнийг ХУД-ийн ЗДТГ болон дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, дүүрэгдэх Замын цагдаагийн тасаг хамтран зохион байгуулж байна. “Ногоон гэрэл-Цагаан шугам-2014” тэмцээнийг нээж ХУД-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган үг хэллээ.

Тэмцээнд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.Отгонбаяр, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг нар хүрэлцэн ирж оролцлоо.

ХУД-ийн “Ногоон гэрэл-Цагаан шугам 2014” тэмцээнд 41, 15, 10, 7, 34, 32, 52, Орчлон сургуулиуд оролцлоо. Тус тэмцээнээс шилдэг сургуулийг шалгаруулж нийслэлийн хэмжээнд зохиогдох тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй болох юм.

Тэмцээний шүүгчээр:
    Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Цагдаагийн ахмад Ц.Амарбаясгалан
    Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч Х.Одбаяр
    Албан ба албан бус боловсрол хариуцсан Б.Отгонхишиг
    Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ундрах

“Ногоон гэрэл- Цагаан шугам 2014″ тэмцээний шилдэг сургуулиар:
1 байр-Орчлон сургууль шалгарч Алтан медаль, өргөмжлөл, хадгалах цом
2 байр-Буян- Ухаа цогцолбор сургууль Мөнгөн медаль, өргөмжлөл
3байр- 34-р сургууль Хүрэл медаль, өргөмжлөл
Тусгай байр- 15 сургууль тус тус шалгарсан байна. Мөн “Ногоон гэрэл- Цагаан шугам2014″ тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд дүүргийн Засаг даргын нэрэмжит гарын бэлгийг гардууллаа.

ХУД ЗДТГ