sonin.mn

Өнөөдөр “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг чадавхжуулах төсөл” боловсруулан нээлтээ хийлээ.

ХУД-ийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 278 хүүхэд байдаг ба төсөлд хамрагдах хүсэлтэй 50 эцэг эхчүүдийг сонгон 2014 оны 10 сараас 2015 оны 4-р сар хүртэл тус төслийг хэрэгжүүлэх ажээ.

Төслийн хүрээнд эцэг эхчүүдийг хүүхдээ асрах арга барил буюу иллэг массаж хийх, чийрэгжүүлэх, стрэсс бухимдлаас салгах, зөв менежменттэй аргаар хүүхдээ сургах, богиносгосон цагаар өрхийн орлого нэмэгдүүлэх, ажил хийх боломжтой эцэг эхчүүдийг хамруулан баг болгон ажиллуулах  зэрэг зорилготой юм.

“Бизнес инкубатор” төв, “Дүдзи” уламжлалт эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах ур чадвартай болох, сэтгэл санаагаа өөдрөг байлгах зэрэгт тэднээс санал авч, судалгаа явуулж түүнийхээ дагуу баг болгон дэмжлэг туслалцаа үзүүлэх юм байна.  

ХУД ЗДТГ