sonin.mn

Гандантэгчинлэн хий­дийн өргөтгөлийн ажилд зориулж ирэх оны төсөвт 5.9 тэрбум төгрөг суулгах тухай УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжжээ.

Энэ мэдээ цахим ер­төнцөд хуурай өвсөнд тавьсан түймэр мэт хурдан тархаж сайн муу олон сэтгэгдэл хөврөх болов.

Иргэд төдийгүй улс­төрчид хүртэл энэ талаар сэтгэгдлээ хэл­сэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Гандан­тэг­чин­лин хийдэд хөрөнгө оруулалт хийж байгаа бол яг тийм эрхтэйгээр христ, муслим шашны сү­мүүдэд хөрөнгө оруулалт хийж болно гэсэн үг” хэ­мээн өөрийн санаагаа илэр­хийл­жээ.

Энэ мэт их мөнгийг сүм хийдэд зарцуулаад байвал гадна дотны олон шашины урс­галыг ийнхүү санхүү­жүүлээд байж болох юм гэсэн мессэж иргэдэд хүрч байна гэсэн үг.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн С.Ламбаа “Уг нь Ганданд биш Гандангийн өв соёлыг түшиглэн дэл­хийд гайхуулах музейг дотор нь байгуулая гэсэн төсөв буруу л томьёоллоор яваад байна даа” хэмээсэн нь уг мөнгө буруу тийшээ яваад байгааг илтгэх шиг.

Эх сурвалж: