sonin.mn

Мьянмар улсын нийслэл Нейпьидо хотноо хоёр өдөр үргэлжилсэн АСЕАН-ий уул­залтад оролцсон ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев барууны орнуудын хоригийн эсрэг авсан хариу арга хэмжээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж магадгүйг хэлсэн байна.

Тэрбээр “Бид хориг тавиагүй, харин хоригийн эсрэг хариу арга хэмжээ авсан. Засгийн газрын са­наа­чилгаар хоригийг хуга­цаанаас нь өмнө цуцалж магадгүй. Гэхдээ сунгахыг ч бас үгүйсгэхгүй” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн аж.

ОХУ-ын Ерөнхий сайд нэг жилийн хугацаатай тавьсан хариу хоригийг хэзээ цуц­лах талаар хэлээгүй бөгөөд “Барууны орнууд Орост тавьсан хоригоо хурдан хугацаанд цуцлах нь хоёр талд сайн нөлөөтэй” хэмээн тэмдэглэжээ.

Түүнчлэн хориг арга хэмжээ нь эдийн зас­гийн системд дарамт үзүүлж байгаа төдийгүй хохир­лыг урьдчилан хэлэх бо­ломж­гүйг онцолсон бай­на. Д.Медведев “Удах­гүй эхлэх “Их хорь”-ийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн асуудал, улс ор­нуу­дын стратегийн үүрэг ха­риуцлагын талаар хэ­лэлцэхийг дурьдсан аж. /ИТАР-ТАСС/

Н.Тунгалаг

Эх сурвалж: