sonin.mn

Чингэлтэй дүүрэг, Төмөрчний гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох зам буюу Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014.11.15-наас эхлэн 2014.12.20-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Чулуун зам барих ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаггүй. Иймд дээрх хугацаанд Урт цагааны урдуур нэвт зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.