sonin.mn

АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг эрэн сурвалжилж, Интерполд хандсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад “Б.Энэбишийн оршин суугаа улс орныг тогтоосон. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагааг удахгүй эхлүүлнэ” гэв.

Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулалтаас их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.

Тодруулбал, 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосвал автомашин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт сэжиглэж буйгаа АТГ-аас өмнө нь мэдээлсэн. Түүнийг Австралид байж байгаад одоо Америкт оршин суугаа гэх мэдээлэл ч гарч эхэллээ.

Б.Дэлгэр

Эх сурвалж: