sonin.mn

Монголчууд  дээр үеэс “Төрийн сүлд минь өршөө” хэмээн цай, сүүнийхээ дээжийг өргөн залбирсаар ирсэн түүхт уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол төрийн дархлаа жилээс жилд суларч төр бараг эзэнгүй болсон учраас ард түмний төрөө дээдлэх сэтгэл суларсан нь нууц биш.

Саяхан нэгэн хэвлэл дээр “Монгол төрийн сүлд” бөхөж байна гэж бичсэн байсан. Би хувь хүний хувьд үүнтэй санал нэг байна.

Монгол төрийн сүлдний бөхөлт, бүдгэрэлд өнөөдөр төрийн толгойд заларч байгаа Ерөнхийлөгчөөсөө эхлээд сайхан ярьж. ард түмнийхээ тархииг угаахаас өөр олигтой ажил хийдэггүй, алсын хараа, бодлогогүй, хувиа бодож олз ашиг хайсан луйварчин, бэртэгчингүүдээс болж байна гэж боддогоо энэ дашрамд хэлье.

Ардчилсан намын зарим увайгүй урвагчид Ц.Элбэгдорж, З.Энхболд нарынхаа ятгалга заавраар Монголын төрөөр тоглолоо.

Ардын намынхан хэдийгэзр ерөнхий сайдыг огцруулах санал гаргаеан ч Ардчилсан намынхан өөрийн намын еренхий сайдаа үлдэх бүрэн боломж байсан ч Монголын төрийг хуйвалдааны үүр, наймааны хэрэгсэл болгон дэлхий нийтийн шившиг болголоо.

Монголчуул дээд тэнгэр, хөрст дэлхийгээ шүтэж заяа буянаа дээдэлж ирсэн ард түмэн билээ. Ард түмний дунд хэд хэдэн хүний амьтай нэр нь холбогдсон Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болсноос хойш Монгол төрийн сүлд бүдгэрсээр байна гэж цээрлэн хоорондоо ярилцдагийг Ц.Элбэгдорж өөрөө сонсдог л биз. Гэтэл юу вэ. Хамт  тэмцэж явсан найз нөхрийнхөө амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж одоо ч ард түмний дунд яригдсаар байгаа.

Э.Бат-Үүл 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэнэ гэсэн яриа гадуур түгээмэл байгаагаар барахгүй хэрэв тэрээр ерөнхийлөгч болбол Монголын төр эргэлт буцалтгүй мөхөл рүүгээ орно шүү гэсэн дүгнэлт хийхэд хол зөрөхгүй л болов уу. Түүгээр ч зогсохгүй Э.Бат-Үүл ерөнхийлөгч болбол хэрхэн тэмцэл хийхээ одооноос бодож төлөвлөж байгаа олон нийтийн байгууллагууд байгаа нь хэнд ч ил байгаа зүйл.

Эцэг, өвгөд маань хойч үедээ “Гишгэсэн мөрөө эргэж харж бай” гэж сургадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнгөрснөө бодож, тунгааж урагшаа алсыг харж бай гэсэн сургааль юм.

Гэтэл өнөөдөр энэ сургаалийн утга санаа алдагдаж, хэн дуртай нь дэвсэлдэг болсныг өөрийн намын ерөнхий сайдаа огцруулах асуудал хэлэлцэж байсан УИХ-ын чуулган дээр Ардчилсан намын шигүүн Р.Бурмаа батлах шиг боллоо. Уг нь Р.Бурмаа өнгөрсөн түүхийг монголчууд тэр тусмаа Чингэлтэй дүүргийнхэн бүр ч илүү сайн мэднэ.

Чингэлтэй дүүрэгт болж байсан хэсгийн даргаас эхлээд бүх л сонгуульд нэрээ дэвшүүлж ялагдмагцаа манай намынхан намайг хуйвалдаж унагаалаа гэж зарга хийж явдаг гайхал Р.Бурмааг 2012 оны сонгуулиар, УИХ-ын шшүүн Ц.Нямдоржийн хэлсэнчлэн Н.Алтанхуяг даргынхаа юунд нь хавчуулагдсаныг мэдэхгүй ч энэ хүний дэмээр УИХ-ын гишүүн болсон нь чин үнэн.

Гэтэл ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр өөд нь татаж гаргаж ирсэн намынхаа даргын эсрэг хэрхэн авирлаж байсныг хараад ой гутаж сууснаа нуугаад яах вэ. Буруу сэхэж байгаа Р.Бурмаа Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар санал өгсөн шалтгаанаа хоёр намын хооронд байгуулсан гэрээгээр халхавч хийж байгаа харагдсан.

Энэ бол шалтаг болохоос шалтгаан биш нь хэнд ч тодорхой. Энэ гэрээнд Э.Бат-Үүл, Р.Бурмаа нарын хэлээд байгаа шиг тийм аюултай үг, өгүүлбэр байна уу гэхэд тийм зүйл огт байхгүй. Харин ч хоёр намынхаа ирээдүйн үйл явдлыг тодотгосон зүйлүүд л байх шиг байх юм. Би буруу ойлгож байж болно, тэгвэл уучлаарай.

Ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож, ирэх жилийн улсын төсвөө баталж чадаагүй байгаа энэ үед өөрийнхөө Засгийн газрыг хүч хавсран унагасан нь өөрсдөдөө том ангал бэлтгэх шиг боллоо. Үүнийг тус намын нэр нөлөе бүхий гишүүд ч илэрхийлж байна.

Ер нь зарчим ярьвал Ц.Элбэгдорж, З.Энхболд, Э.Бат-Үүл нар Монголын төрд байгуулсан их гавьяатай хүмүүс үү гэвэл тийм биш. Харин ч Н.Алтанхуягаасаа илүүтэй гай болсон гэдгийг захын хүн баримттай хэлнэ. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд аль ч нам, эвсэл Монголыи төрөөр ийн тоглож наймаалцдагаа болих хэрэгтэй байна.

Баянзүрх дүүргийн иргэн,
Монголын нэгдсэн хөдөлгөөний
удирдах зөвлөлийн гишүүн,
бэлтгэл офицер Д.БЯМБАА