sonin.mn

МОНРОВИ. /Xinhua/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн тархалтыг хянах зорилгоор онцгой байдал зарласнаа зогсоож байгаагаа Либерийн Ерөнхийлөгч мэдэгдлээ. Байдал сайжирсан гэж тэрбээр хэлсэн юм.

Хангалттай ахиц гарсан учир онцгой байдал зарласныг цуцалж байна гэж Ерөнхийлөгч Эллен Жонсон Серлиф пүрэв гарагт хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна.

“Эбола”-гийн тархалтад хамгийн их нэрвэгдсэн Баруун Африкийн гурван улс дундаас Либерид хамгийн олон хүн буюу 2836 хүн  вирусийн гаралтай уг өвчнөөр нас баржээ.

Либерийн Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард онцгой байдал зарласан юм. Байдлыг хяналтдаа авахын тулд тус улсын Засгийн газар “Эбола” тархсан бүсүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан билээ.

Тус улсад “Эбола”-гийн халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдэх нь цөөрсөн байна.

Гэхдээ “Эбола”-гаар өнөө хэр нь хүмүүс амиа алдаж, хөдөө орон нутагт халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа гэж Серлиф анхааруулжээ. “Вирусийн тархалтыг хянахын тулд зохих ёсны арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авна. Тухайлбал, халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлана” гэж Либерийн төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: