sonin.mn

КИЕВ. /NHK/. Украины зүүн нутгийг сэргээн босгоход зургаан сая орчим доллароор тусална гэж Япон амлалаа. Украины засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үэзлтнүүд хоорондын байлдааны ажиллагааны улмаас тус бүс нутаг нэлээд хохирол амссан юм.

Украины нийслэл Киев хотод болсон гарын үсэг зурах ёслолын үеэр Японы тал тусламж үзүүлэхээ амласан байна. Японоос Украинд суугаа Элчин сайд Шигэки Сүми, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Украин дахь суурин төлөөлөгч Нил Волкер, Украины Ерөнхий сайдын орлогч Владимир Хройсман нарын албаны хүн уг арга хэмжээнд оролцжээ.

Эвдэрч сүйрсэн байгууламжууд, тухайлбал сургууль, эмнэлгүүдийг сэргээн засварлахад НҮБ-ын тус агентлагаар дамжуулан Япон тусламж үзүүлэх аж. Энэ тусламжийг Украины Засгийн газрын хяналтад байгаа бүсүүдийн байгууламжуудыг сэргээн засварлахад л ашиглана.

НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ оны дөрөвдүгээр сараас хойш Украины Донецк болон Луганск мужид дайсагналд 4000 гаруй хүн амь үрэгдэж, 700 орчим байгууламж эвдэрч сүйтгэгджээ.

Украины хоёр тал өнгөрсөн есдүгээр сард гал зогсоохоор зөвшилцсөн ч үе үе байлдсаар байгаа аж.

Г.Доржханд

Эх сурвалж: