sonin.mn

 1. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын /дэс, туслах түшмэлийн/ сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/-ны 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2014 оны 12  дугаар сарын 02-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

- Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байна.            

2.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

- Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

- Ажил байдлын тодорхойлолт;

- Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт; 

- “3 х 4”-гийн  хэмжээний  цээж зураг 4 хувь;

- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;

- Шалгалтын үйлчилгээний төлбөр

3. Шалгалтын хуваарь

- Шалгалт Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд 7.30 цагт ирсэн  байх бөгөөд шалгалт 08.00  цагаас эхэлнэ.

- Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан, 12 дугаар  сарын 03-ны өдрийн 14.00 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn гэсэн цахим хуудсаар шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг мэдээлэх болно.

- Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

4. Мэдээлэл лавлагаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх  хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

    Нийслэлийн Боловсролын газар:  70113039
    Нийслэлийн Хөдөлмөрийн газар: 70110502
    Нийслэлийн Соёл урлагийн газар:  321529
    Дүүргийн анхан шатны 4 дүгээр шүүх 91999402
    Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх: 70007045
    Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх: 99053453
    Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх: 263433