sonin.mn

ЖЕНЕВ. /ВВС/. Швейцарийн Женев хотод 1930-аад оны үеийн алдартай халаасны цагийг 15 жилийн өмнө дуудлагаар худалдаж, дээд амжилт тогтоож байсан халаасны цагаас хоёр гаруй дахин өндөр үнээр худалджээ.

Энэ алтан цагийн анхны эзэн нь Нью-Йоркийн банкны ажилтан Хенри Грейвс бөгөөд тэрбээр дэлхийн хамгийн хүнд халаасны цаг үйлдвэрлүүлэхээр Швейцарийн “Patek Philippe” пүүст захиалга өгсөн байна. Тус пүүс энэ цагийн загварыг гаргаж, үйлдвэрлэхэд найман жил зарцуулж, 1932 онд хийж дууссан аж.

Энэ цаг нь долоон см диаметртэй, 530 грамм жинтэй, 900 орчим хэсгээс бүрджээ.

Мөн энэ цаг нь зөвхөн цаг заадаг төдийгүй он, сар, өдөр, сарны үе, нар мандах, жаргах хугацааг харуулдгаараа бусад цагаас онцлог гэнэ.

Үүнийг хэн худалдаж авсан нь тодорхой бус байна.

Г.Доржханд

Эх сурвалж: