sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд Төв Америктай залгаа хилээ хамгаалахад АНУ-ын эрх баригчид жил бүр 18 сая доллар зарцуулдаг байна.

“Цагаачдыг барих, ялангуяа хүүхдүүд, гэр бүлүүдэд хил давах боломж олгохгүйн тулд АНУ Мексиктэй залгаа хил дээр Гватемалын цэргүүдийг санхүүжүүлж,  сурган, тоног төхөөрөмжөөр хангаж байна” гэж Америкийн католик шашинтнуудын бага хурлын улс төрийн захирал Шаина Абер мэдэгджээ.

Төв Америкийн оршин суугчид мансууруулах бодис наймаалагчид, хүчирхийллээс болгоомжлон АНУ-д цагаачлахыг оролддог. Тэдэнд АНУ-д оршин суух эрх авах боломж маш бага байдаг бөгөөд албадан буцаадаг байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улсынхаа цагаачлалын тогтолцоонд өөрчлөлт оруулна гэж амлажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: