sonin.mn

УИХ-ын дарга З.Энхболдын 2015 оны төсвийн талаар Bloomberg Mongolia TV-д  өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр энэ үеэрээ улс төрийн намын дарга нар Засгийн газарт орж ажиллах буруу гэсэн байна. Гүйцэтгэх засаглалд олон намын дарга нь орж улс төржүүлдэг нь буруу юм байна. Ийм учир намын дарга нар нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орохоо болиод, намтай холбоотой улс төржилтийг УИХ-ын чуулганы танхимаас хэтрүүлэхгүй эндээ барья. Гүйцэтгэх засаглалын байгууллага гэдэг бол Ерөнхий сайд нь үүрэг өгсөн бол сумын засаг дарга нь биелүүлдэг босоо удирдлагатай байгууллага байдаг учир улс төржилтийг байхгүй болгох хэрэгтэй” гэсэн байна.