sonin.mn

Английн хатан хааны гэр бүлийнхэн сүүлийн жилүүдэд түүхэн ой, тэмдэглэлт баяртай холбоотой эд зүйл сээ дуудлагаар худалдах болсон. Букингемийн ордноос нэгэн сонирхолтой дуудлага худалдааны талаар зарласан юм.

Дуудлага худалдааг ирэх сарын 5-нд Беверли Хиллсийн “Ju- lien’s Auction’s” ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү дуудлага худалдааны үеэр 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд хунтайж Уильям, гүнж Кейт Миддлтон нарын хуримын бялууны хэсгийг үнэ хаял цуулах аж.

Уг жимсний бялууг Виндзорын угсааны бэлгэдэл болсон хээгээр чимэглэсэн алтан хайрцагт савласан байна. Мөн дуудлага худалдаанд Диана гүнжийн даашинз ч багтжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: