sonin.mn

Өнөөдөр Монгол Улсын гааль хvчирхэгжиж, ажлаа хууль ёсны дагуу гvйцэтгэдэг болс­­ноор гэмт vйлдлvvдийг дориун гэгч нь илрvvлдэг болоод байгаа. Тэднийг төр, ард тvмнийхээ өмнө хvлээсэн vvргээ болом­­­­ж­ийн хэмжээнд гvйцэтгэж байх хойгуур луйврын сэтгэхvй нь дэндvv хөгжчихсөн хэсэг бvлэг хvмvvс монгол­чуудын гол хэрэглээний нэг болоод байгаа автомашиныг “сэлбэг” хэмээн дар­уухан нэртэйгээр оруулж ирэнгvv­тээ тvvний­гээ угсарч, шив шинэхэн машин бол­гоод зах зээлд нийлvvл­­­сээр байна. Ингэж сэлбэгээр орж ирсэн авто­машинууд гаалийн мэдээллийн санд бvртгvvлэлгvйгээр иргэдэд өндөр vнээр худалдагддаг аж.

Мэдээж vvнийг хэн нэгэн жирийн иргэн хийгээд байхгvй нь ойлгомжтой. Нөгөө л төрийн албыг бохир мөнгө болгож сурсан нөхдvvд, эрх мэдэл албан тушаалаа ашиглан нэлээн эртнээс хийсээр ирсэн нь өнөөдөр бараг л мафийн зохион байгуулалтад баргал орсон байна. Төрийн албаны дундаж тvшмэлийн суудалд хачиг шиг шигдсэн этгээдvvд их хэмжээний ашиг олохын тулд сэлбэгээр орж ирсэн машинд гэрчилгээ, улсын дугаар олгодог явдал өнөөдөр Замын цагдаагаас хальж, төрийн бусад агентлагуудад халдварлажээ.

Бид өнгөрсөн хоногуудад ЗТЯ-ны хууль бус vйлдлийг цувралаар хvргэсэн. Тэгвэл энэ удаад машины эх бие буюу “Кузов” хэрхэн яаж машин болдог, мөн Монгол Улсын гаалийн мэдээллийн санд бvртгэлгvй гэх 27 машины тухай хөндөх болно. Гаалийн мэдээллийн санд огт бvртгэлгvй автомашин орж ирсэн гэхээр олон хvн гайхах нь тодорхой. Учир нь өнөөдөр Монгол Улсын хил гаалиар бvртгэлгvй автомашин орж ирэх ямар ч боломж, бололцоогvй болсон цаг.

Тэгвэл хэсэг бvлэг нөхөд ЗТЯ-ны эрх мэдэлтнvvдтэй vгсэн хуйвалдаж сэлбэг гэх нэрээр их хэмжээний “Кузов” оруулж ирчихээд тvv­нийгээ угсарч цоо шинэ­хэн автомашин болго­сон нь өнөөдөр хуулийнхний овоо хараанд өртөж олноороо шал­гагдаж эхлээд байгаа юм.

Ингээд ГЕГ-ын холбогдох хvнээс улсын хилээр бvртгэлгvй машин орж ирэх боломжтой эсэхийг асуухад “Улсын хилээр орж ирсэн бvх зvйлд гаалийн бvрдvvлэлт хийдэг дvрэм, журамтай. Vvний гадна хэн нэгэн vлдэнэ гэж байхгvй.

Тэгэх ямар ч боломжгvй. Харин Улаанбаатар, Замын-Vvдийн гаалийн сvлжээнд бvрдvvлэлт хийсэн бол харж болно. Тvvнээс бусад гаальд байгаа сvлжээг бид харах боломжгvй. Vvнийг ГЕГ-ын Хяналт бvрдvvлэлтийн хэлтэс нэгдсэн төв сvлжээг харж, хянаж байдаг юм. Тиймээс бvх сvлжээг тус газар хянана гэсэн vг.

Харин өөрийн чинь асууж байгаачлан хилийн аль нэгэн зурвас болон гаа­лиар хулгайн болон бvрт­гэлгvй машин орж ирэх боломж­гvй. Өмнө нь байсан гэдгийг vгvйсгэхгvй л дээ Одоо бол тийм хууль бус зvйл байхгvй болсон. Гэхдээ дипломат болон Олон улсын байгууллагын шугамаар орж ирж байгаа аливаа нэг бараа бvтээгдэхvvнд Ве­нийн конвенцийн дагуу бvр­дvvлэлт хийдэггvй, гааль ч шалгадаггvй журам­тай.

Миний олж сонссоноор сая­хан манайд нэгэн төрийн байгууллагаас нэлээн хэ­дэн машиныг гаалийн мэ­дээл­лийн санд бvртгэлтэй эсэхийг лавлаж албан бичиг илгээсэн гэсэн. Гэтэл тэдгээр машинууд нь огт бvртгэлгvй байсан аж. Хэрвээ манай мэдээллийн санд бvртгэлгvй бол сэлбэгээр орж ирсэн болж таарч байгаа юм. Би vvнээс өөр зvйл мэдэхгvй болохоор өөр мэдээлэл алга даа” гэв.

Юутай ч бидний эрэл vнэн болохыг албаны хvн барагцаагаар нотолсон ч гэлээ бидний гарт ГЕГ-аас ЗТЯ-нд илгээсэн 03-3/3473 тоот албан бичгийн хавсралтдаа гаалийн мэ­дээл­л­ийн санд бvртгэлгvй гэх 27 автомашиныг баримт болгон явуулсан бичиг байгаа юм.

Тухайлбал, зарим нэг бvртгэлгvй машинаас цухас дурьдахад, “5435 ЗАН” улсын дугаартай суудлын “Kia Optima” автомашин “2850 УНА” улсын дугаартай “Daewo Matiz”, “2927 УНА” улсын дугаартай “Nyundai Accent”, “5291 БРА” улсын дугаартай “Mitsubishi Pajero”, “1133 ДАХ” улсын дугаартай “Daewo Lanoc” гэх зэрэг автомашинууд эх биеэрээ сэлбэг хэмээн гаалиар орж ирчихээд өнөө­дөр бvгд тээврийн хэрэгс­­лийн гэрчилгээтэй, улсын дугаартай явж бай­гаа нь ЗТЯ-ны албан тушаалт­нуудын хийсэн булхай, луй­вар.

Дээрх автомашиныг худалдаж авсан иргэн өөрий­гөө сэлбэгээр орж ир­сэн эд ангийн машин унаж байна гэдгээ огтхон ч тө­сөөлөхгvй бөгөөд vvний ард хэчнээн мянган хvн хохирч байгааг дээрх хэр­гийг хийсэн нөх­дөөс өөр хэн ч мэдэхгvй. Бvр цаашилбал сэлбэгийн ма­шиныг шинэ хэмээн мэдэх­гvй авсан ир­гэд ослын улмаас амь насаа алдах ч эрсдэлд орж мэдэх юм.

Харин бидний бичиж буй нийтлэлийн мөрөөр олон хvн утасдаж сэлбэг нэрээр татваргvй орж ирж байгаа машиныг ЗТЯ аргалдаг хэмээн дараах мэдээллийг өгсөн юм. Өөрийнхөө нэ­рийг хэлэхийг хvсээгvй тэр­бээр “Өнөөдөр төрийн алба­ныхан муу болгонтой нэр холбогддог боллоо. Гэхдээ vvнд төрд ажиллаж байгаа болгон буруутай биш шvv. Хаана хэн ямар мөнгө олох албан тушаал хашиж байна тэр л нөхдvvд өдгөө төрийн албан хаагчдын нэр хvндийг шаварт унагаж байна. Өнөөдөр улсын хилээр сэл­бэг нэрээр татваргvй орж ирсэн машиныг машин болгож бvртгэлжvvлэхэд 600 мянган төгрөгийн ханштай. Энэ бол ЗТЯ-ныхны хийдэг бизнесийн ханш.

Өөрөөр хэлбэл орж ирсэн машин дээр хийдэг бичиг баримтыг нь өөрчлөх л ханш шvv дээ” гэв.
Хэдийгээр дээрх хvн бидэнтэй өөрийн биеэр ирж уулзаагvй ч гэлээ олон эх сурвалжууд хоёр жилийн өмнө сэлбэгээр орж ирсэн машиныг бvртгэлжvvлэхэд 600 мянган төгрөгийн ханш­тай байдаг гэж хэлж байсан юм. Хамгийн асуудалтай нь гаалийн мэдээллийн санд бvртгvvлээгvй автомашиныг тухайн иргэн гадны нэгэн улс оронд худалдлаа гэхэд контробандын хэрэгт хол­богдох нь зайлшгvй.

Өөрөөр хэлбэл манай улсын нэгэн иргэн Казакстан улсад өөрийн унаж байсан автомашинаа зарах гэж байгаад тус улсын цаг­даа­­гийн байгууллагад саатуу­лагдаж байсан удаа­тай. Бvр тодруулбал, ир­гэн Б гэгч нь 2008 оны долоо­дугаар сарын 1-нд Vйлдвэр худалдааны яаманд худалдагдсан “Nissan Teаnа” маркийн авто машиныг нэгэн иргэнээс 2012 оны 12 дугаар сарын 9-нд худалдан авчээ.

Ингээд уг машинаа Казахстан улсад амьдардаг ах дvv нартаа борлуулахаар тус улсын гаалиар ороод гаа­лийн бvрдvvлэлт хийх гэтэл дээрх машиныг нь ямар ч гаалийн бvрдvvлэлт хийгдээгvй хэмээн улмаар тvvнийг хулгайн машин буюу контробандын хэ­рэгт сэжиглэн цагдан хорих дээрээ тулж байсан тvvхтэй.

Тиймээс халаасаа тvн­тийлгэх гэж төрийн албанд шургалсан хэсэг нөхдийн энэхvv балгаас болж дээрх 27 машины эздийг ямар vйл явдал хvлээж байгаа бол гэдгийг хэн ч таашгvй. Хэдийгээр бид энэхvv эрэн сурвалжлах мате­риалын араас явж байгаа ч одоохондоо дээрх гэмт хэргийг vйлд­сэн гэх дарга, цэрэг, мэргэ­жилтнvvдийн нэр усыг нягтлан шалгас­ныхаа дараа олон нийтэд мэдээлэх болно.

Харин дараагийн ду­гаартаа энэ сvлжээ цаашаа өөр яаж, ямар сэжмээр явсан тухайг хvргэнэ.

Р.Саруул

Эх сурвалж: