sonin.mn

Монгол Улсын Засгийн газраас 2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаргасан 224 тоот тогтоолын дагуу “Хавдартай тэмцэх аян”-ыг жил бvрийн 11 дvгээр сарын эхний 14 хоногт зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ жил уг аяныг “Элэгний хорт хавдраас сэргийлье” уриатай тэмдэглэж байгаа. Эндээс харахад бид “хавдар” гэх өвчинтэй 13 жил тэмцэж байна гэсэн vг. Харин энэ хугацаанд ямар ахиц дэвшил гарав гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.

Ард иргэдийн сонорт хавдар өвчний талаар хэрхэн өөрсдийгөө болон гэр бvл, vр хvvхдээ хамгаалах тухай мэдээ мэдээллийг хvргэж, аймаг орон нутгаар нь эмч нар болон иргэдэд сургалт зохион байгуулсан гээд vнэндээ ХСVТ-ийнхөн л иргэдийнхээ хамтаар тэмцсээр ирсэн. Харин төр засгаас дорвитой зvйл хийсэн нь юу л бол.

Монгол Улсын Засгийн газраас 2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаргасан 224 тоот тогтоолын дагуу “Хавдартай тэмцэх аян”-ыг жил бvрийн 11 дvгээр сарын эхний 14 хоногт зохион байгуулсаар ирсэн билээ.

Энэ жил уг аяныг “Элэгний хорт хавдраас сэргийлье” уриатай тэмдэглэж байгаа. Эндээс харахад бид “хавдар” гэх өвчинтэй 13 жил тэмцэж байна гэсэн vг. Харин энэ хугацаанд ямар ахиц дэвшил гарав гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.

Ард иргэдийн сонорт хавдар өвчний талаар хэрхэн өөрсдийгөө болон гэр бvл, vр хvvхдээ хамгаалах тухай мэдээ мэдээллийг хvргэж, аймаг орон нутгаар нь эмч нар болон иргэдэд сургалт зохион байгуулсан гээд vнэндээ ХСVТ-ийнхөн л иргэдийнхээ хамтаар тэмцсээр ирсэн. Харин төр засгаас дорвитой зvйл хийсэн нь юу л бол.

Ийн хэлэхийн учир нь өнөөдөр дэлхий дахинаа жилд 14.1 сая хvн хорт хавдраар шинээр өвчилж 8.2 сая хvн энэхvv өвчнөөр нас барж, энэ өвчнөөс сэргийлэх оновчтой бөгөөд vр дvнтэй арга арга хэмжээг цаг алдалгvй авч хэрэгжvvлэхгvй бол 2025 он гэхэд жил бvр 19.6 сая хvн хорт хавдраар шинээр өвчилнө гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргаж улс орнууд ч яаралтай арга хэмжээ авч, эрчимтэй тэмцэж байхад Монгол Улс ажин тvжин л байна.

Гэтэл манай улсад 2003 оны байдлаар хорт хавдрын 3511 шинэ тохиолдол, 2729 нас баралт бvртгэгдэж байсан бол 2013 онд 5255 тохиолдол шинээр бvртгэгдэж тvvнээс 3660 нь нас барсан байдаг.

Дээрх тоо баримтаас vзэхэд 10 гаруй жил энэ өвчинтэй тэмцсэн ч хvчин мөхөстөж буй дvр зураг л буугаад буй юм. Vvнийг өнөөдөр “Монгол Улс элэгний хорт хавдраар дэлхийд тэргvvлж байна” гэх мэдээлэл батлах шиг.

Байдал ийм байхад vе vеийн парламентын гишvvд vvнд анхаарлаа хандуулахгvй, тэр битгий хэл зориулалтын тоног төхөөрөмж байршуулах, барилга байшингийн асуудлыг нь шийдэж өгөлгvй царцаасан барилгын тоонд оруулчихаад байна.

Улсын хэмжээнд эрvvл мэндийн барилгын эрэлт хэрэгцээ маш их байгааг хаа хаанаа мэддэг. Тухайлбал, 21 аймаг, 330 сум, Өрхийн эрvvл мэндийн 200 гаруй төв, 600 гаруй салбар нэгж бvхэнд барилгын асуудал байнга тулгарч байдаг шvv дээ. Тийн атал хорт хавдар vvсгэгч хогийн ногоон уутанд 5.8 тэрбум төгрөг зарцуулчихаад байгааг эмгэнэл гэхээс өөр юу гэхэв.

Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 20 сая ам.доллараар санхvv¬жилт хийж ХСVТ-д нэн даруй хэрэгцээтэй байгаа сvvлийн vеийн тоног төхөөрөмж бvхий аппаратуудыг эмнэлэгтээ ав, ачааллаа бууруул хэмээж байсан нь өдгөө “Гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн бусад урсгал зард¬луудад зарцуулсан” гэх шалтгаанаар 13 сая ам.доллар нь алга болчихоод байгаа аж.

Тэгвэл зайлшгvй өргөтгөх шаардлагатай ХСVТ-ийн vндсэн барилга 1982 онд ашиглалтад орсон байдаг бөгөөд тухайн vеийн хvн амын тоо, хорт хавдрын тохиолдол, өвчлөл нь өнөөгийнхөөс хэд дахин бага байсан нь мэдээж. Харин эдvгээ Монгол Улсын хvн ам 2.9 саяд хvрч элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргvvлж байна.

Хэрэв өргөтгөлийн барилга ашиглалтад орчихвол ХСVТ-ийн ачаалал даруй 35-40 хувиар буурах юм. Мөн барилгын ажил нь дуусчихвал туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппарат хоёр, төлөвлөлтийн нэг, Ангиографи болон томографийн аппаратууд бэлэн байгаа шvv дээ.

Тэгтэл 2011 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох байсан барилга өнөөдөр сураггvй байгаа нь бетон зуурмагаас шалтгаалсан гэх хөгийн хариултыг мэргэжлийн хvмvvс хэлж суудаг юм билээ. Vvнийг тодруулбал, гурван блокоос бvтэх бөгөөд А, B блокууд нь аль хэдийнэ босчихсон.

Харин C блокт хими, туяа болон бусад эмчилгээний бункер байрлах бөгөөд тэдгээрийг өндөр чанартай бетон зуурмагаар хийх ёстой гэнэ. Учир нь, хавдартай өвчтөнд дээрх хvчтэй эмчилгээг хийхийн тулд дуу чимээ, шороо тоос гээд гадна орчноос бvрэн тусгаарлаж, аюулгvй байдлыг нь 100 хувь хангахуйц вакум орчин бий болгох ёстой аж. Гэтэл дээрх бункеруудыг барих 2500 м3 марктай өндөр чанарын бетон vйлдвэрлэдэг компани манай улсад нэг ч байдаггvй аж.

Гэхдээ хонгилын vзvvрт гэрэл харагдана гэгчээр энэ он¬доо багтаан тэрхvv C блокын бетон зуурмагийг шийдэж, ирэх онд хэлэлцэгдэж тvvний дараа буюу 2016 оны төсөвт суугдах юм гэнэ лээ. Тэгтэл өнөөдөр элэгний хавдраар тэргvvлж байгаа Монгол Улс хоёр жилийн дараа ямар байх бол гэдэг нь нэн чухал ч асуудал.

2010 онд эхэлсэн барилгын ажил нь дуусдаггvй, мянга мянган vйлчлvvлэгч нь ХСVТ-д багтаж ядан, хонон өнжин дугаарлаж байхад ачаалал бууруулах өргөтгөлийн барилга ажин тvжин хэвээрээ, хоёр жилийн нvvрийг vзэж, монголчууд элэгний хавдраар дэлхийд тэргvvлсэн хэвээр л байх нь. Өвдөж зовлоо гэхэд эрхэм төрийн тvшээд эмнэлэгт дугаарлаж, цаг нар алддаггvй бидний зовлонг яаж ч ойлгох билээ.

Ийн өгvvлэхийн учир нь та нөхөд тив алгасаж, тэнгис гаталж, хаана сайн эмнэлэг байна тэнд хvрч хэдэн сая ам.долларын эмчилгээ хийлгэж, элэг, бөөрөө солиулчихдаг болохоор буурай ардын зовлонг мэдрэхгvй байх нь аргагvй.

Гэхдээ ард тvмний төлөөлөл болж суугаагийн хувьд нэн даруй хэрэгцээтэй байгаа эмнэлгийн барилгыг царцааж байхаар хорт хавдрыг царцаагаад өгөөч, төрийн тvшээд ээ.

Эх сурвалж: