sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Германы “АRD” телевизэд өгсөн ярилцлагадаа “Хориг арга хэмжээ нь Орост хохирлоос гадна эерэг тал бий болгож байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр хориг арга хэмжээнээс гарч байгаа хохирлыг тооцоход хэцvvг хэлсэн аж.

В.Путин “Хориг арга хэмжээнээс мэдээж хохирол учирч байгаа ч нэг талаараа vр ашигтай. Учир нь барууны орнууд, Европ, АНУ-аас экспортолдог тодорхой бараа бvтээгдэхvvнийг Оросын зарим vйлдвэрvvд эх орондоо vйлдвэрлэхээр ажиллаж байна. Энэ нь нэг талаараа давуу тал юм.

Бид урьд нь их хэмжээний газрын тос, байгалийн хий олборлоод бусад бараа бvтээгдэхvvнийг худалдан авах тухай боддог байсан. Харин одоо өөрсдөө vйлдвэрлэх талаар бодож эхэлсэн. Орос улсад шинжлэх ухаан, техникийн бааз хангалттай бий. Тиймээс бид аж vйлдвэрийн болон батлан хамгаалахын салбарын технологийн шийдлийг олж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон аж.

ОХУ нь барууны орнуудын хоригийн эсрэг хариу арга хэмжээ авсан нь барууны орнуудад эдийн засгийн хохирол учруулж байгаа юм. Еврокомиссоос Европын орнуудын эдийн засагт 5.6 тэрбум еврогийн хохирол учирсан гэжээ.

Эх сурвалж: