sonin.mn

УИХ-ын гишvvдийн дунд чуулганы хуралдааны vеэр сонин гарчиглаж, утсаараа тоглож, комьпютерээр зугаагаа гаргагсад олон бий.

Тэдний олонх нь андройд утасныхаа учрыг олж, хужрыг тунгаахаар цаг завгvй хөдөлмөрлөж суудаг бол арай эрт утасныхаа учрыг олсны хувьд цахим ертөнцөөр зугаагаа гаргахыг эрхэмд vздэг эрхмvvдийн толгойд Х.Баттулга, М.Зоригт, Ё.Отгонбаяр, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, О.Баасанхvv гээд хөвөрч өгнө.

Жиргээчдийн дотроос М.Зоригт гишvvн явсан суусан, идсэн уусан, баярласан хөөрснөө нууж хаалгvй төв шударгаар барим, тавим өгvvлдгээрээ зартай. Төрсөн өдрөөрөө хуушуурдснаа, Хэнтийн буриад талхан дээр зузаахан цөцгий нялж байгаад цохиж өгснөө хvртэл амтархан жиргэчихнэ. Дургvй зvйлдээ ч хөөрхөн эсэргvvцэл vзvvлчихнэ. Жишээ нь “Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгvй” хэмээн ил цагаан эсэргvvцлээ М.Зоригт гишvvн л гаргаж чадна.

Тэгвэл эрхэм гишvvн сvvлийн vед ухаалаг утаснаас гадна энгэрийнхээ халааснаас хөөргө салгахаа больжээ. Тэгэхдээ тааралдсан бvхэнтэй тамхилаад байхгvйгээ бас хэнээр ч заалгахгvй.

Тиймдээ ч хамгийн сvvлд АН-ын даргын албан тушаалаа хvлээлгэн өгсөн Н.Алтанхуяг даргын өрөөнд явж ороод “АН-ын даргын албанаас сайн дураараа татгалзсанд тань гvнээ талархая” гэж байгаад сайтар тамхилаад авчээ. Толхилцох өдөр байхад тамхилалцах өдөр байдгийг эрхэм гишvvн “жиргээч” М.Зоригт ийнхvv харуулжээ.

Эх сурвалж: