sonin.mn

Цахим ертөнцөд “Бат инженер” нэрээр ахархан богино хугацаанд алдаршсан нэгэн бий. Зам, тээврийн сайд А.Гансvхтэй цахим ертөнцөөр дажин зарласан биш Бат инженер нэрээр захын бацаан андахааргvй нэрд гарсан ч эцэст нь хvн гvтгэсэн хэргээр “хэцvv нэрт”-ийн хаалга татаад vзсэн гэж байгаа.

Гэхдээ сайн эгчийн буянд тун удалгvй наранд гарч санаа амар жиргэх болсон нь саяхны асуудал. Сурсан юмыг сураар боож болдоггvйн жишгээр өнөөдөр ч хөөрхөн, хөөрхөн жиргээд л сууж байгаа.

Харин харсаар байж төрсөн дvvгээ “хэцvv нэрт”-д хэд хоног суулгаад авсандаа цочирдсон хайрт эгч нь одоо ч айдас, хvйдэстэй явдаг болотой. Ямар сайндаа л гуравхан хоногийн өмнө Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс хvний эрхийн асуудал хөндөж, чангахан асуулт асуугаад авчээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хоёр нэр дэвшигчээс “Гэнэтийн баривчилгаа нь Монгол Улсыг маш муухай харагдуулж, хөрөнгө оруулагчдыг vргээж байна. Монгол Улс шорон улс боллоо гэж гадаадынхан харж байна.

Vvн дээр Ерөнхий сайд болвол ямар байр суурьай байх вэ” хэмээн асуусан нь дvvгийнхээ гэнэтийн баривчилгаанд одоо хvртэл эмзэглэж яваа эгч хvний асуулт гэх хvн олон байгаа юм.

Тvvний асуулт байж болох л зvйл гэж vзэх хvмvvс байгаа ч зарим хvмvvс “Бvхэл бvтэн улс орон шорон улс болтлоо хаа ч байсан юм” гэх өөдрөг vзэлтнvvд ч байна. Юутай ч “Бат инженер”-ийн гэнэтийн баривчилгаа Ц.Оюунгэрэл сайдыг өнөөдөр ч айдас, хvйдэст автуулсаар л байгаа ажээ.

Эх сурвалж: