sonin.mn

Монгол Улсын 2015 оны төсвийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Хэдийгээр Ерөнхий сайд, Сангийн сайдгvй ч төсвийг хуулийн хугацаанд, гэхдээ бvр урьд өмнө нь байгаагvй их хэмжээний хөрөнгийг танаж баталсан хэмээн улстөрчид их ам сайтай байх аж.

Харамсалтай нь төсвийг баталсан өдрөөс нь л олон нийт гоочилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нийгэм, ард иргэдэд хэрэгтэй асуудлуудын хөрөнгөд анхаарал хандуулсангvй гэх болсон. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байр дутагдалтай байхад гандан хийдийн засварт зориулж улсаас 5.9 тэрбум төгрөг гаргахаар болжээ. Чухамдаа бол эрхэм тvшээд бодит байдалд бус хийсвэр сэтгэлгээндээ хэт хөтлөгдчихөв vv гэлтэй.

Цаг хугацаа өнгөрөх тусам өөдлөн, дэвжих учиртай улс орон өдөр өнгөрөх тусам улам бvр уруудан доройтох нь гэж бодогдох болов. Сvvлийн хоёр жилийн хугацаанд нийслэлчvvд утааны асуудлыг цэгцэлж байгаад сэтгэл жаахан ч атугай тайвширч байсан. Гэтэл улсын төсвийг батлахдаа улаанбаатарчуудын эрvvл мэндэд заналхийлэгч, цэвэр аюулгvй орчинд амьдрах нөхцөлийг нь байнга боогдуулж байдаг өнөөх гайтай утааны асуудлыг бараг л орхигдуулах шахсан.

Өөрөөр хэлбэл Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас төсөвт 30 тэрбум төгрөг төлөвлөснийг сөрөг хvчнийхэн буюу МАН-ын бvлгээс санал оруулж тэн хагасыг нь хасаад 15 тэрбум төгрөг болгуулав.

Тvvгээр ч зогсохгvй Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Агаарын бохирдолтой тэмцэх Ажлын албыг татан буулгалаа. Уг нь хуулиараа Ерөнхийлөгч хариуцдаг байсан. Гэхдээ Н.Алтанхуяг шинэчлэлийн Засгийн газрын тэргvvнээр томилогдохдоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “дэргэдээ” авч байсан.

Тиймдээ ч тэрхvv ажлын алба агаарын бохирдолтой тэмцэх бодлогыг зангидан чиглvvлж, Ерөнхий сайд долоо хоног бvр хуралдуулан эрчимтэй ажилласны рvчинд сvvлийн хоёр жилд агаарын бохирдол, хорт утаа, тоосонцорын хэмжээ, 20, 20 хувиар буурсан нааштай vзvvлэлт гарчээ. Тэгвэл дээрх ажлын алба татан буугдаж, төсөв нь танагдсанаар утаа дахиад л гамшгийн хэмжээнд хvрэх тодорхой болно.

Vvнийг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун төсөв батлах vеэр нэлээд дэлгэрэнгvй тайлбарласан ч тусыг эс олов. Учир нь мань сайд байгаль орчинд утааны нөлөө ямар байгааг хэнээр ч хэлvvлэлтгvй мэдэж буй хэрэг.

Тиймээс л “МАН-ын бvлгийн дvгнэлтэд “Цэвэр агаар” санд ёс зvйн сонирхол, авлигын асуудал байсан, хvмvvс нь шалгагдсантай холбогдуулж агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах мөнгийг таналаа гэж байна лээ. Vнэндээ тvрvvчийн Засгийн газар буюу 2011, 2012 гаргасан алдаатай бодлого, хууль бус vйлдэл 2013 онд ил болсон.

Хариуцлага яривал хууль бус асуудал, алдаатай бодлого МАН-ын засаг барьж байхад явагдсан нь 2013 онд хуулийн байгууллагаар шалгагдсан. “Цэвэр агаар” сангийн төсвийг сvvлийн хоёр жил дараалан бууруулж 20 тэрбум болгосон. Засгийн газраас ирэх жил 2011 оны тvвшинд буюу 30 тэрбум төгрөгт хvргэх санал оруулсан боловч 50 хувь таначихлаа. Тэр байтугай Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах vндэсний хорооны таван хvний бvрэлдэхvvнтэй ажлын албыг татан буулгалаа.

Асуудлыг сайн мэдэхгvй хvнд 15 тэрбум төгрөг их мөнгө мэт санагдах байх. Гэхдээ энэ мөнгөөр 200 гаруй мянган гэр хорооллын айл өрхийн бvрэн шаталтат зуухны татаас, сайжруулсан тvлш, нам даралтын зуухуудыг төвлөрсөн халаалтад холбох асуудал, нар салхи, бусад сэргээгдэх эрчим хvч, цахилгаан, хийн эх vvсвэрээр нvvрсний хэрэглээг орлуулах гээд маш олон ажил бий.

Эдгээр ажлыг хийхэд бага мөнгө vнэхээр vр дvнгээ өгдөггvй. 2011 онд буюу тvрvvчийн Засгийн газрын хоёрдугаар цахилгаан станцын дэргэд Сайжруулсан тvлшний vйлдвэр байгуулахад одоо агаарын бохирдлыг бууруулах бvх ажлын дунд төсөвлөгдөөд байгаа 15 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гэтэл 15 тэрбумаар байгуулсан vйлдвэр нь өнөөдөр ажиллахаа болиод зогчихсон байгаа шvv дээ. Ямар ч бэлтгэлгvй, бодлогогvй төсөлд төсвөөс тусад нь хөрөнгө суулгаснаас өнөөдөр ажиллахаа больчихсон байгаа.

Мөн тухайн vед “Цэвэр агаар” санд 30 тэрбум, цахилгаан хангамж сайжруулах гээд нийлээд 100-гаад тэрбум төгрөг зарцуулж байсан. Vvнтэй харьцуулахад асар бага мөнгийг төсөвлөж байгаа хэрнээ авлигад идэгдсэн гэх нэрийдлээр 50 хувиар хасч байгаа нь утгагvй.” хэмээн тайлбарласан хэрэг.
Энэ бол агаарын бохирдол гэдэг утгаар нь тайлбарлаж буй хэрэг.

Тэгвэл тэрхvv агаарын бохирдлоос болж хvний эрvvл мэнд хэрхэн хохирч байгааг Эрvvл мэндийн сайд ч мөн судалж, тайлбарлах хэрэгтэй байсан юм. Утаанаас vvдэн жирэмсэн эмэгтэйн урагт ямар нөлөө гарч байгааг, амьсгалын замын өвчин утааны буюу хvйтэн, сэрvvний улиралд хэр хэмжээгээр нэмэгддэг гэх зэргээр судласан хичнээн харамсалтай тоо баримт гарах байсан бол.

Энэ мэтчилэн аливаа асуудалд хөрөнгө мөнгө зарцуулчихаад vр дvнг нь vзэх vед буцааж нурааж байгаа нь хамгийн эмгэнэлтэй асуудал болж байна. Нэгэнт эхлvvлсэн ажлын эцсийг vзэж байж л vр дvн нь олон нийтэд мэдэгддэг. Тэгвэл өдгөө төсвийг нь 50 хувь бууруулж, ажлын хэсгийг нь татан буулгачихаар агаарын бохирдолтой тэмцэх ажлын vр дvн салхинд хийсэн одно гэсэн vг.

Мэдээж хоёр жилийн дараа Н.Алтанхуяг агаарын бохирдлыг бууруулах нэрээр баахан хөрөнгө зарлагадсан гэх яриа олны амнаас салахаа байна. Энэ бол дараагийн сонгуулийн пи-ар. Гэхдээ асуудал Алтанхуягтаа биш амьдрал vргэлжилж байдагтаа л байгаа юм. Алтанхуягт дургvй гээд ард тvмнийг хохироож, нийгэмд хэрэгтэй гээд эхлvvлсэн ажлыг нь шууд зогсоочихож болохгvй л баймаарсан. Хотын утаагvй хэсэгт баригдсан өндөр vнэтэй хороолол, хаусанд амьдардаг улстөрчид утааны асуудлыг тэр бvр мэддэгvй болохоор л санаа зовинохгvй байгаа бололтой.

Нэгэнт төсвийг нь таначихсан, утаатай тэмцэхийг хvсэхгvй байгаа бол тэд ганц удаа ч болов өглөө эрт эсвэл vдшийн бvрийгээр гэр хорооллын гудамжаар хэсэг алхаад vзээсэй. Гадуур хувцаснаас нь угаар vнэртэж, гэзэг vснээс нь утаа сэнгэнээд, хоолойгоор нь гашуун оргиод эхлэх vед яах бол.

Хотын төвд Төрийн ордонд хуралдаж суухынхаа оронд гэр хорооллын сургуулийн спорт зааланд ч болтугай чуулганы хуралдаанаа зохион байгуулаад vзээсэй. Хөөрхийс утааны асуудлыг мэдэрдэггvй, тvvний гамшгийг ойлгодоггvй болохоор төсвийг нь хассан биз. Харин олон нийтийн хувьд гандан хийд нь гайгvй санй засварлагдсаны дараа “нийслэлийг маань утаагvй болгож өгөөч” хэмээн очиж залбирах хэрэгтэй болж дээ.

Б.Төгөлдөр

Эх сурвалж: