sonin.mn

Казахстан улсын засаг захиргаа Төв Азийн бvс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хан­гахад туслах “KazAID” vндэсний системийг бай­гуулсан байна. Системийн санхvvжилтийн хөтөл­бөрийн талаар одоо­хондоо тодор­хой мэдээ­лээ­гvй ч уг системийг улсын төсөв болон хувийн бай­гууллагуудын хандиваар бvрдvvлэхийг хэлсэн аж.
Казахстаны Засгийн газар төдийгvй бизнесийн бай­гууллагууд vндэсний сис­­темийн амжилтыг со­нирхож байгаа гэнэ.

Астана уг хөтөлбөрийг улсаа тодор­хойлох элемент гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Ка­захстаны Гадаад хэргийн сайд Е.Идрисов “Манай улсын эдийн засаг өсөхийн хэрээр олон улсын тавцанд хvлээх vvрэг хариуцлага нэмэгдэж байна. Тиймээс олон улсын болон бvс нутгийн тогтвортой, аюулгvй байдлыг хангахад хувь нэмрээ оруулна” хэмээсэн.

“KazAID” системийг хэ­рэгжvvлж эхлэх болсон шалтгаан нь Казахстан нь Дундад Ази, Афганистан, Кавказын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлоо хамгаалах явдал гэж шин­жээчид дvгнэсэн бай­на. Эдийн засгийн өндөр хөгжилтэй зарим улс орны бодлогыг Астана хэрэг­жvvлж эхэлж байгаа аж.

АНУ, Хятад, Орос зэрэг томоохон гvрнvvд төдийгvй бvс нутагтаа тэр­гvvлэх байр суурьтай байхыг эр­мэлздэг улсууд нь хөрш зэргэлдээ улс орны хөгжил дэвшилтэд анхаарал тавь­даг. Ядуу буурай улсууд тусламж дэмжлэгийн ха­риуд нь тэргvvлэгч орны байр суурийг хамгаалдаг байна. Жишээ нь, ашиг сонирхлоо хамгаалуулах улсын эдийн засгийн зарим тодорхой нэгэн салбарыг эрчимжvvлснээр найрсаг харилцааг бий болгодог.

Энэ жишгээр Казахстан улс “сайн хөршийн бvс”-ийг бий болгохоор шийд­вэрлэсэн бөгөөд vvний тусламжтайгаар өөрийн за­рим асуудлыг шийдэх юм. Ер нь Астана Төв Азийн бvс нутагт хvмvvнлэгийн тусламж олгодгоороо тэр­гvvлдэг байсан. Ка­захс­тан­чууд хөрөнгө оруу­лал­тыг татах, эдийн зас­гийн өсөлт, улсынхаа аюул­гvй байдлыг хангах нь хөрш зэргэлдээ орнуудын нөхцөл байдалтай шууд хамааралтайг ойл­годог.

Тиймээс “KazAID” системээр хөдөө аж ахуйн төсөл хэрэгжvvлэхээс гадна Киргиз, Афганистанд тол­гойны өвчин болсон гэмт хэрэг, хууль бус цагаач­лалтай тэмцэх ажилд туслах гэнэ.

Тvvнчлэн Узбекстанаас дэд бvтцийн хараат Та­жикстанд зам тээврийн салбарыг сайжруулахаар тө­­лөв­лөжээ. Энэ замаар Казахстан өөрийн зарим хvндрэлтэй асуудлыг шийд­вэрлэж чадахыг Астана тооцсон байна.

Өргөн уудам нутаг дэвс­гэртэй Казахстан улсаар Афганистанаас Орос, Европ руу хар тамхи зөөвөрлөдөг. Казахстаны Гадаад хэр­гийн яамны төлөөлөгч М.Жангожин дамжин өнгөрөх тээвэрлэлтийн барааны 30 хувь нь тухайн улсад vлддэг гэсэн гадаадын шин­жээчдийн vгийг баталжээ.

Тvvнээс гадна Афга­нистаны хар тамхины 90 хувь нь Киргизийн Ош хотоор дамждаг гэнэ. Киргизийн засаг захиргаа хар тамхины наймаачидтай тэмцдэг ч хөрөнгө мөнгө хvрэлцдэггvй байна. Тийм учраас “KazAID” системээс Киргизийг хар тамхитай тэмцэхэд тусалж магадгvй.

Барууны орнуудын цэргийг Афганистанаас гар­гас­ны дараа тус улсаас зөө­вөрлөх героины хэмжээ ихээр нэмэгдэхийг улстөр шинжээчид хэлжээ. “KazAID” систем vнэхээр ам­­жилттай хэрэгжвэл Ка­захстан өөрийн улстөр, эдийн засгийн ашиг со­нирхлыг хамгаалаад зог­сохгvй Төв Азийн бvс нут­гийн хэмжээнд хууль бус цагаачлал, хар тамхи тээвэрлэлт, шашны хэт даврагсдын аюул заналыг бууруулах юм.

Тvvнчлэн Казахстантай хөрш зэргэлдээ орнуудын улстөр, нийгэм, эдийн засгийн байдал тогтворж­соноор олон улсын нөхцөл байдалд сайн нөлөөл vзvvлнэ.

Эх сурвалж: