sonin.mn

БРИСБЕН. /ВВС/. Зүүн нутгийнхаа босогчдын хяналтад байгаа бүсийг тусгаарлах Украины шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “том алдаа” гэлээ.

Москвагийн талыг баримтлагч бүлгүүдийн хяналтад буй тус бүсэд төрийн үйлчилгээ болон санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн бямба гарагт гаргасан юм.

Австралийн Брисбен хотод “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Ерөнхийлөгч Путин хэвлэлийн бага хурал хийсэн байна.

Тэрбээр Украины байдлыг Оросын өмнөд нутгийн Бүгд Найрамдах Чечень Улсын зөрчил мөргөлдөөнтэй харьцуулжээ.

Олон жил зөрчил мөргөлдөөнтэй байгаа ч Чеченьд тэтгэвэр олголтыг ОХУ болиогүй гэж Путин хэлсэн байна.

Украины зүүн нутгийн байдлыг тогтвортой болгоход илүү үр бүтээмжтэй үүрэг гүйцэтгэхийг Өрнөдийн улсуудын удирдагч нар уг дээд хэмжээний уулзалтын үеэр Путинаас хатуу шаардсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: