sonin.mn

ТРИПОЛИ. /Xinhua/. Ойр орчмын бүсэд нь удаа дараа зэвсэт мөргөлдөөн болсноор өнгөрсөн амралтын өдөр Ливийн нийслэл Триполи хотын гол нисэх буудал хаалгаа барилаа.

Аюулгүй байдал хангагдах хүртэл “Митига” нисэх онгоцны буудалд буух болон тэндээс хөөрөх бүх нислэгийг цуцаллаа гэж Триполийн тээврийн асуудал хариуцсан албаны хүн Хаким Ахмед Аль-Швехди мэдэгдэв.

Нисэх онгоцны буудлын хаалганы ойролцоо болсон буудалцааны үеэр хоёр хамгаалагч амь үрэгдсэн гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

Энэ оны долдугаар сард лалын босогчид болон тус улсын аюулаас хамгаалах хүчнийхний хооронд болсон,  олон хүний амь авсан зэвсэгт мөргөлдөөнүүд Триполийн олон улсын нисэх онгоцны  буудлыг сүйтгэснээр урьд нь агаарын цэргийн хүчний бааз байсан “Митига”-гаас  иргэний  нислэг үйлдэх болсон билээ.

Лалын босогчид болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд хүний аминд хүрсэн мөргөлдөөн дэгдсэнээр  өнгөрсөн тавдугаар сараас хойш Ливид хүчирхийлэл газар авч байна. Тус улсын нийслэл Триполи орчимд, Бенгази болон Гарианд өнөө хэр нь зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа аж.

Г.Доржханд

Эх сурвалж: