sonin.mn

ӨРӨМЧ. /ВВС/. Хятадын баруун нутгийн Шинжаан Уйгурын ӨЗО-ны өндөр хурдны анхны төмөр зам өнгөрсөн амралтын өдрөөс хэсэгчлэн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Үндэстний цөөнхийн дундах эдийн засгийн өсөлттэй холбоотой гомдлолыг багасгахыг Хятадын эрх баригчид зорьж байна гэж ажиглагчид үзэж байна.

Төмөр замын энэ шугам нь тус орны нийслэл Өрөмч хотыг зүүн тийшээ 530 км зайтай оршдог Хами хоттой холбож байна.

Анхны галт тэрэгний суудлуудын тасалбаруудыг 30-хан минутын дотор борлуулжээ.

Үүний хамгийн өндөр хурд нь цагт 200 гаруй км бөгөөд энэ хоёр хотыг 3,5 цагт холбож байна.. Урьд  нь Өрөмчөөс Хами хүрэхэд ес гаруй цаг ордог байсан юм.

Эдийн засгийн их ялгаа хан үндэстэн хятадуудад л ашгаа өгч байна гэж Шинжааны уйгурчууд гомдоллон, эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: