sonin.mn

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон АНУ-ын элчин сайдын урилгаар АНУ-ын Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг дэмжиж мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн мэргэжилтэн ноён Водач Монгол улсад 2014.11.12-11.14 хооронд ажлын айлчлал хийж  байна.

Энэхүү айлчлалын үеэр ноён Водач 2014.11.12-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгууллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" боловсруулах ажлын хэсгийн гишүүд, хуулийн зөвлөхүүдтэй уулзаж холбогдох хуульд зөвлөмж, санал өгч өөрийн орны хуулийн онцлог, танилцуулгыг хийж  харилцан санал солилцлоо.

Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир болон  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.