sonin.mn

ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн санаачилга, Засгийн газрын дэмжлэгтэйгээр Шинжлэх ухааны академийн Одон орон геофизик судалгааны төвийн харьяа “Сансар од эрхэсийн ордон” үүдээ нээгээд хагас жилийн хугацааг үдэж буй билээ. Тэгвэл тус ордны үйл ажиллагаатай ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй бүрэлдэхүүн танилцлаа.

Монгол хүн анх сансарт ниссэн хийгээд хүн төрөлхтөн сансрын уудамд аялсан тэрхүү түүхэн үйл явдлуудыг гэрчлэх сонирхолтой бодит үзмэрүүд болон сансар огторгуй, гариг эрхэсийн “амьдрал”-ыг илтгэх богино хэмжээний кино үзэж, одон орон геофизик судлалын тусгай суурин аппаратын тусламжтайгаар огторгуйн өргөн уудам орон зайд аялан гариг, од эрхэсийн байрлалтай танилцав.

Дэлхийн хэмжээнд гариг эрхэсийн байрлалыг буулган харуулдаг ийм үзмэр 4000 гаруй байдаг ч манай улсад дэвшилтэт техник технологиор төхөөрөмжлөгдсөн анхны үзүүлэн нь энэ аж.