sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтад нийт 23 байгууллага оролцсон бөгөөд тус хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5/1658 тоот албан бичгийн дагуу эл уулзалтыг зохион байгуулсан аж. 

Энэ удаагийн уулзалтаар Төрийн бус байгууллагуудаас цаашид хамтран ажиллах боломж нөхцөл, санал хүсэлтийг сонсч, судалгаа авчээ. Мөн дээрх байгууллагуудаас гаргасан хүсэлт, судалгааны дүнг үндэслэн цаашдын хамтын ажиллагаандаа тусган ажиллаж эхлээд байгаа юм байна.