sonin.mn

КАИР. /ITAR-TASS/. Сирийн Кобани хотод болж буй байлдааны улмаас хоёр сарын дотор 1200 орчим хүн амиа алдсан байна. Энэ тухай телевизийн “Sky News Arabia” суваг бүс нутгийн ажиглагчдын мэдээллийг иш татан уламжилжээ.

Ажиглагчдын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Сири, Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчид ажээ. Босогчид Турктэй хил залгаа оршдог Кобани хотыг есдүгээр сарын 16-наас хойш эзэлж авахыг оролдож байгаа юм. Энэ хугацаанд 700 гаруй босогчийг устгажээ.

Курдын өөрийгөө хамгаалах хүчин "Лалын улс" бүлэглэлийн босогчдод хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаа юм. Сүүлийн үед тэдэнд Иракийн курдуудын “Пешмерг” бүлэглэлийн цэргүүд идэвхтэй туслах болсон байна. Курдуудын цэргийн анги нэгтгэл 400 орчим хүнээ алджээ.

Гэвч хэт давруу үзэлтнүүдийн давшилтыг АНУ болон олон улсын эвслийн хүчний өгч буй агаарын цохилт хараахан сулруулж чадаагүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: