sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. НАТО-д геополитикийн байдлыг ихээхэн өөрчилсөн, тус байгууллагын хүрээг тэлсэн хоёр томоохон давлагаа болсон гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Германы телевизид өгсөн ярилцлагадаа дурджээ.

“2001 оноос хойш бид НАТО-гийн хүрээг тэлсэн хоёр давлагааг үзлээ. Миний санаж байгаагаар, Словени, Словак, Болгар, Румын, Балтийн гурван улс болох Эстон, Латви, Литва зэрэг долоон улс 2004 онд НАТО-д нэгдэн орсон. 2009 онд нэмээд хоёр орон нэгдсэн. Тэдгээр нь геополитикийн тоглоомыг томоохон өөрчлөгч нар юм. АНУ болон НАТО-гийн нэрийн өмнөөс Оросын талаар ямар нэг алхам хийгээгүй учраас Орос стратегийн нислэгээ хэдэн жилийн өмнөөс сэргээсэн” гэж Путин мэдэгджээ.

Та олон төрлийн бэлтгэл сургуулилт, нислэг, хөлөг онгоцны шилжилт хөдөлгөөний тухай дурдсан. Одоо болтол хийгдсээр байгаа юу гэсэн герман сэтгүүлчийн асуултад Ерөнхийлөгч Путин, тийм гэж хариулжээ. Юуны өмнө эдгээр нь олон улсын Европын агаарын орон зайд болсон гэж та хэлсэн. Энэ нь олон улсынх уу, эсвэл Европынх уу гэж сэтгүүлч асуухад тэрбээр, манай бэлтгэл сургуулилтууд зөвхөн олон улсын ус болон олон улсын агаарын орон зайд болдог гэжээ.

"1992 онд бид стратегийн агаарын нислэгээ түр зогсоож, онгоцуудаа олон жил агаарын баазад нь байлгасан. Энэ хугацаанд ОХУ-ын хилийн ойролцоо бусад адилхан газруудаар манай АНУ-ын түншүүд цөмийн нисэх онгоцны нислэгээ үргэлжлүүлж байв. Нааштай дэвшил гараагүй бөгөөд хэн ч бидэнтэй зөвшилцөхөд бэлэн биш байсан учраас хэдэн жилийн өмнө бид стратегийн нислэгээ алслагдмал газар нутагтаа хийж эхэлсэн" гэж Путин мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: