sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/.  Оросыг чиглэсэн Умард Солонгосын дипломат үйл ажиллагаа дахин идэвхжлээ. Тус улс энэ онд ОХУ-д гурав дахь удаагаа өндөр албан тушаалын төлөөлөгчөө илгээж байна. Умард Солонгосын удирдагчийн тусгай элчийн хувиар ОХУ-д хүрэлцэн ирсэн, Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ Төв хорооны Улс төрийн товчооны тэргүүлэгчдийн гишүүн, СХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Цой Рён Хэгийн долоон өдрийн айлчлал эхэлжээ.

БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам хоёрдугаар сард ОХУ-д айлчилсан бол тус улсын Гадаад хэргийн сайд Ли Су Ён дөрвөн жил завсарласныхаа дараа 10 дугаар сард айлчилжээ.

Оросын Гадаад  хэргийн яамны мэдээлснээр, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлыг тухайлбал, улс төрийн яриа хэлцээний түвшнийг дээшлүүлэх, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зам, Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн бүс нутгийн байдлыг Цой Рён Хэ айлчлалынхаа үеэр хэлэлцэхээр төлөвлөж байна.

Цой Рён Хэ мөн Хабаровск, Владивостокт айлчилна.

Д.Жаргал

Эх сурвалж: