sonin.mn

ПРАГА. /ITAR-TASS/. Словак болон Украины Засгийн газрын анхны хамтарсан хуралдааныг 2014 оны 12 дугаар сард зохион байгуулж магадгүй гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Братислав хотод Словакийн Ерөнхийлөгч Андрей Кискатай уулзсаныхаа дараа мэдэгдэв.

Украины хуульд Европын хууль эрх зүйн хэм хэмжээг ашиглах асуудлыг энэ хуралдаанаар хэлэлцэнэ гэж Порошенко мэдэгдсэн байна.

Порошенко Словакийн Ерөнхийлөгчийг Украинд айлчлахыг урьж, урилгыг Андрей Киска хүлээн авжээ.

Хоёр орны Засгийн газрын хуралдааныг зохион байгуулах боломжтойг анхлан Порошенко бямба гарагт Словакийн Ерөнхий сайд Роберт Фицотой уулзах үеэрээ дурдсан байна. Ерөнхий сайд, эхний ээлжид Украин эвслийн засгийн газраа эмхлэн байгуулах хэрэгтэй гэжээ.

“Visegrad Group” болох Унгар, Польш, Словак, Чехийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад Порошенко зочны хувиар оролцохоор уригдаж Словакийн нийслэл Братиславт очсон ажээ. Тэрбээр бямба гарагт Словакийн Ерөнхий сайд Роберт Фицотой, ням гарагт Ерөнхийлөгч Андрей Кискатай уулзсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: