sonin.mn

ТЕЛЬ-АВИВ. /France-Press/. Зүүн Иерусалимд суурин барих төлөвлөгөөнөөсөө Израиль улс хэзээ ч татгалзахгүй. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Авигдор Либерман Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайертай уулзахдаа мэдэгджээ.

“Иерусалимын зүүн хэсэг дэх еврейчүүдийн хорооллын барилгын ажилд бид ямар нэг хязгаарлалт тавихгүй” гэж Либерман мэдэгдсэн байна.

Рамот дүүрэгт 200 орон сууц барих төлөвлөгөөг Израилийн эрх баригчид хэд хоногийн өмнө баталжээ. Палестины удирдлага энэ мэдэгдэлд хариу мэдэгдэл хийгээгүй байгаа боловч Израилийн үйлдлийг Вашингтоны эрх баригчид эрс шүүмжилсэн байна. Суурингийн барилгын ажил бүс нутаг дахь хүнд хэцүү байдлыг улам гүнзгийрүүлнэ АНУ гэж анхааруулжээ.

Израиль улс 1967 онд Зургаан өдрийн дайн явуулахдаа Зүүн Иерусалимыг эзлэн авсан юм. Еврейн улсын “нэгдмэл бөгөөд хуваагдашгүй нийслэл” хэмээх Иерусалимын тухай хуулийг тус улсын эрх баригчид 1980 онд баталсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: