sonin.mn

БРИСБЕН. /Voice of Russia/. ОХУ-д Украины 40 мянга орчим дүрвэгч байсан хэвээр байна. Тэдний 12500 нь хүүхэд ажээ.

Украины 39 мянга гаруй дүрвэгч манай улсад өнөө хэр нь байна гэж Оросын Онцгой байдлын яамны албан ёсны төлөөлөгч Александер Дробишевский мэдэгдлээ.

“Шинэчилсэн мэдээллээс үзвэл, Украины зүүн өмнөд нутгийг аргагүйн эрхэнд орхисон 39116 хүн, тэдний дотор 12200 хүүхэд Орост түр хоргодох 817 төвд амьдарч байна” гэж тэрбээр хэлсэн юм.

Дүрвэгчдийг шаардлагатай бүхнээр, тэдгээрийн дотор эм тариагаар хангаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа гэж тэрбээр нэмж хэлэв.

Украины зүүн өмнөд нутгийн мужуудад Киевийн Засгийн газар цэргийн ажиллагаа явуулснаар энэ оны дөрөвдүгээр сарын дунд үеэс  тус улсын зүүн өмнөд нутгийн тусгаар тогтнолыг дэмжигчид болон Киевийн хүчнийхэн хоорондын мөргөлдөөн газар авсны улмаас 2014 оны зун Орос руу дүрвэх украинчуудын урсгал эрс нэмэгдсэн билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: