sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. ОХУ-д авсан хориг арга хэмжээг зөөллөх шалтгаан байхгүй гэдэгт одоо ч итгэлтэй байна гэж Нидерландын Гадаад хэргийн сайд Берт Коендерс мэдэгдлээ.

Украины зүүн нутагт мөргөлдөөн дахин газар авч болзошгүйд түгшиж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Хэрвээ ингэвэл Украины Донецк муж дахь Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компанийн “Боинг” нисэх онгоцны ослын бүсэд явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад болно гэж тэрбээр үзэж байна.

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Саки урьд нь, “Украинд руу чиглэсэн түрэмгий үйлдэл гаргасан хэвээр байгаа учир ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахаар манай улс Европын түншүүдтэйгээ ойр ажиллаж байгаа” гэж байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: