sonin.mn

ТОКИО. /BBC/. Дэлхийн гуравт орох Японы эдийн засаг хоёр улирал дараалан сөрөг өсөлттэй гарсан нь хямралд орсныг харуулж байна.

Токиогийн үзүүлэлт ийм гарсанд дэлхийн санхүүгийн зах зээлийн ажиглагчид гайхсан байна. Учир нь тэд Японы ДНБ аажмаар өснө гэж хүлээж байв.

Японы эдийн засгийн энэ үзүүлэлт нь худалдааны албан татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хойшлуулахад хүргэж болзошгүй гэж тус улсын Засгийн газрын зөвлөхүүдийн нэг онцлон тэмдэглэжээ.

Зарим мэдээллээр, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хугацаанаас өмнөх сонгуулийг зарлаж магадгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: