sonin.mn

УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гурвыг “Эр гурван загал” хэмээн хөөрхөн явуулах нь бий. Нэг дэхь өдөр бvр мэдээлэл хийдэг гурвал сvvлийн vед ихэвчлэн Ц.Даваасvрэн, Х.Болорчулуун гэсэн хоёрол vvсгэн явах болоод байгаа.

Учир мэдэх хvмvvс “С.Ганбаатар гишvvн орой бvр зурагтаар гарахаас залхсан гэнэ” хэмээн тайлбарлаж байгаа ч энд бас нэг жаахан учир жанцан байдаг бололтой. Тэр ялимгvй учир нь хашир туршлагатай Ц.Даваасvрэн гишvvн бага залуу, туршлага багатай Х.Болорчулуунаа дэргэдээсээ салгалгvй зааж зөвлөн, дадлагажуулж байгаагаар тайлбарлагдах учиртай гэнэ.

Жишээ нь өчигдөр л гэхэд Х.Болорчулуун гишvvн Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн талаар жаахан алдаатай ярихад хажуугаас нь Ц.Даваасvрэн гишvvн “Ерөнхий сайдаар тодроогvй байгаа шvv. Одоохондоо нэр дэвшигч” хэмээн тэрvvхэн тэнд нь аяархан хэлж өгөн залруулж байв.

Тэгэхээр Х.Болорчулуун гишvvн яах аргагvй сайн зөвлөх, дадлагажуулагчтай нэгэн болж таарлаа.

Эх сурвалж: