sonin.mn

БРЮССЕЛЬ. /ITAR-TASS/. Украины хямрал намжсаны дараа Оростой эргэн нэгдсэн Крымын асуудлыг хэлэлцэнэ гэж Италийн Гадаад хэргийн сайд Паоло Гентилони мэдэгджээ.

1954 онд ЗХУ-ын тэргүүн Никита Хрущев Украинд бэлэг болгон өгсөн Крым 2014 оны гуравдугаар сард олон нийтийн санал асуулгаар Оростой эргэн нэгдсэн.

Крымыг ОХУ-тай эргэн нэгдсэнийг ЕХ хүлээн зөвшөөрч чадахгүй, Украины хямрал намжсаны дараа уг асуудлыг Оростой хэлэлцэнэ гэж Гентилони мэдэгджээ.

“Крымыг эргүүлэн нэгтгэсэн” нь Орост ЕХ-ноос хориг арга хэмжээ авах нэг шалтгаан болсныг тэрбээр тэмдэглэсэн байна.

Украины асуудлаарх Оросын хандлагын эсрэг нэмж хориг арга хэмжээ авахаас ЕХ татгалзсаныг Гентилони мэдэгдээд, "салан тусгаарлагчид"-тай холбогдсон хүмүүсийг нэмж хар жагсаалтад оруулж, дайны хөлд нэрвэгдсэн Украины зүүн нутаг дахь өөрийгөө хамгаалах хүчний дайчид болон тэргүүн нарт Өрнөдийнхөн хандсан нь Орост авсан хоригийг чангатгах эсвэл сулруулах гэсэн утгатай биш гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: