sonin.mn

МОСКВА. /NHK/. Герман болон Польш улс Оросын зарим дипломатчийг улсаасаа явахыг тушаасантай холбогдуулан тус хоёр улсын хэд хэдэн дипломатчийг ОХУ хөөлөө.

ОХУ-ын ГХЯ болон “Интерфакс” мэдээний агентлагийн мэдэгдсэнээр, энэ үйл явдал даваа гарагт болжээ.

Тэдгээрийн мэдэгдсэнээр, Герман болон Польш улс дипломатчидыг нь хөөсөнтэй холбогдуулан ОХУ ижил хариу арга хэмжээ авч байгаа нь энэ ажээ.

Польшийн дипломатч нар “статустаа харшлах” ажиллагаанд холбогдсон гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэн, нэмж тайлбар өгөөгүй юм.

Оросын дипломатч нарыг яагаад нутаг буцааснаа Герман болон Польш мөн тайлбарлаагүй байна.

Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар,  тус улс Латвийн парламентын гишүүн асныг тагнуул хийсэн хэргээр эх орон руу нь мөн хөөжээ. Энэ хүн орос гаралтай, Латвийн иргэн гэсэн мэдээлэл байна.

Украины байдалтай холбоотойгоор ОХУ болон Европын улсууд хоорондын зөрчилдөөн гүнзгийрч байна. Хоёр тал бие биендээ эдийн засгийн хориг арга хэмжээ авч  байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: