sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. Оросын Санкт-Петербург хотын “Климов” компанид бүтээсэн “РД-93” тийрэлтэт хөдөлгүүрийг ОХУ-ын хөдөлгүүр үйлдвэрлэх нэгдсэн корпораци “Russia’s United Engine-building Corporation” /RUEBC/ болон Хятадын үндэсний агаарын технологийн импорт, экспортын корпораци “China National Aero-Technology Import & Export Corporation” /CATIC/ нар хамтран шинэчилэхээр тохиролцжээ.

Хятадын Жухай хотод болсон “Air China-2014” олон улсын агаар-сансрын үзэсгэлэн худалдааны үеэр уг гэрээг байгууллаа гэж RUEBC-ийн хэвлэл мэдээллийн алба мэдээлсэн байна.

Тус албаны мэдээлснээр, хөдөлгүүрийн тийрэлтийг нэмэгдүүлэх хүчний эд ангийг шинэчлэх болон эдгээр хөдөлгүүрийг Хятадад худалдахаар гэрээнд заасан ажээ.

Хятадын “JF-17 Thunder” сөнөөгч онгоцонд суурилуулсан РД-93 хөдөлгүүрийг нийлүүлэх, техник үйлчилгээ, урсгал засвар хийхэд туслахаар CATIC болон Оросын компани гэрээ байгуулжээ.

Оросын  зэвсгийн хамгийн том худалдааны “Рособоронэкспорт” компани Хятадын “JF-17 Thunder” сөнөөгч онгоцонд зориулж 100 ширхэг “РД-93” хөдөлгүүр нийлүүлэх гэрээнд 2005 онд гарын үсэг зурж, 2010 онд уг гэрээ биелсэн учир нэмж 400 хөдөлгүүр нийлүүлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу эхний 100 хөдөлгүүрийг ийнхүү нийлүүлж эхэлж байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: