sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ болон БНСУ хоорондын чөлөөт худалдааны талаарх хэлэлцээ энэ оны эцэс гэхэд дуусна гэж Хятадын худалдааны яам мэдэгдлээ.

Тус яамны дэд сайд Ван Шоувень “Бүх хэлэлцээг 2014 оны эцэс гэхэд хийж дуусна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм. Ингэснээр 2015 онд чөлөөт худалдааны гэрээнд тус хоёр улс гарын үсэг зурж, 2015 оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байна.

Энэ хэлэлцээр нь 17 салбар, тэдгээрийн дотор бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааны журам, цахим худалдаа, засгийн газрын худалдан авалт зэргийг хамарна.

Уг хэлэлцээрт гарын үсэг зурснаар Хятад болон БНСУ хооронд хийж буй худалдааны 90 гаруй хувь татваргүй болно.

Мөн энэ хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын зах зээлүүд хамрах хүрээгээ тэлж, өрсөлдөх чадвараа сайжруулах боломжтой болно.

2013 онд тус хоёр улсын худалдаа 1992 оныхоос 50 орчим дахин нэмэгдэн 270 тэрбум доллар давж, БНСУ нь Хятадын худалдааны зургаа дахь том түнш, импортын гурав дахь том эх үүсвэр болжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: