sonin.mn

ДАМАСК. /Reuters/. Сирийн зэвсэгт мөргөлдөөнд хяналт тавьж буй байгууллагын мэдэгдсэнээр, ”Лалын улс” лалын суннитын бүлэглэл энэ оны зургадугаар сарын эцсээс хойш тулааны талбараас гадна 1400 гаруй хүн хөнөөжээ.

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр босогчдын энэ цэрэгжсэн бүлэглэл хяналтдаа авсан газартаа “лалын халифт улс” байгуулснаа тунхагласнаас хойш тулааны талбараас гадуур 1432 сири хүний аминд хүрсэн гэж Британид төвтэй “Сирийн хүний эрхийг ажиглагч” ТББ  мэдэгдэв.

Хүмүүсийг толгойг нь таслах зэргээр харгис хэрцгий аргаар хөнөөж байна гэж энэ бүлэглэлийг тус ТББ шүүмжилсэн юм.

Амь үрэгдсэн хүмүүсийн 882 нь энгийн номхон иргэд байжээ. Тэдний дотор хоёр хүүхдийг буудан хөнөөсөн байна. Хоёр хүүхдийн нэгийг нь “Лалын улс”-ын төв байрны зургийг авсан, нөгөөг нь зөнч Мухаммедыг доромжилсон гэж хөнөөжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: