sonin.mn

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс УИХ-ын нэрийг ашиглаж олон нийтийн сүлжээнд хуурамч фейсбүүк хаяг нээсэн байгааг анхаарууллаа.

УИХ-ын нэрийг барьж “Монгол Улсын Их хурал political organization” гэсэн нэрээр Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байна уу гэх санал асуулга явуулсан байна. Энэ нь УИХ-тай огт хамааралгүй аж. Иймд иргэд олон нийтийн сүлжээнд орохдоо хуурамч хаягт нэгдэж, хөтлөгдөхгүй байхыг сануулав.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг