sonin.mn

Цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

2014 оны 11 дүгээр сарын 18-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 10-12 хэм, бусад хэсгээр 17-19 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар цас, 22-23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар