sonin.mn

ВАШИНГТОН. /Reuters/. Барьцаалагдсан америкчуудыг сулласны хариуд “Лалын улс” бүлэглэлийн босогчдод манай улс барьцааны мөнгө өгөхгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри цохон тэмдэглэв.

АНУ-ын армид зүтгэж байсан, Сирийн дүрвэгчдэд туслах байгууллагын төлөөлөгч Петер Кассигийг цаазаар авсан байж болзошгүйг илтгэх дүрс бичлэгийг босогчдын цэрэгжсэн тус бүлэглэл онлайнаар нийтэд үзүүлсний дараа Керри ийм мэдэгдэл хийлээ.

Кассиг нь тус бүлэглэлд хөнөөгдсөн, өрнөдийн барьцаалагдсан тав дахь хүн болсон юм.

Тусламжийн байгууллагын ажилчид, сэтгүүлчдийг хөнөөсөн “Лалын улс”-ыг Керри эрс буруушаан, харгис зандалчид гэсэн байна.

Манай улс босогчидтой тэмцэж, Ирак болон Сирийн хөрш улсуудад цэргийн тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээгээр дамжуулан тэднийг устгаж, тус бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэрийг таслах бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Керри давтан хэлжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: