sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. ОХУ-ын Улсын Думын дарга Сергей Нарышкины Ираны нийслэл Тегеранд хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Оросын парламентын доод танхимын олон улсын хорооны тэргүүн Алексей Пушков, Орос болон Ираны худалдаа одоогийн байдлаар 1,7 тэрбум доллар байгаа нь удахгүй гурван тэрбум болж өснө гэж тайлбар хийжээ.

Тэрбээр, “айлчлалын үеэр Оросын төлөөлөгчид эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулсан. Орос, Ираны худалдаа байж болох хэмжээнээсээ бага байна. Хоёр орны худалдаа одоогоор 1,7 тэрбум доллар байгаа бөгөөд ирэх хэдэн жилд гурван тэрбум долларт хүрч чадна гэж зарим шинжээч үзэж байна” гэжээ.

“Тиймээс хоёр тал нефтийг бараа бүтээгдэхүүнээр харилцан солилцох гэрээний талаар хоёр талын хүссэнчлэн хурдан хэрэгжихгүй ч гэсэн хэлэлцэж байна. Мөн бодит саад бэрхшээл байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Пушков, миний бодлоор гэрээ хоёр орны Засгийн газрын хэлэлцэх асуудалд багтсанаас хойш эцэслэн шийдвэрлэхэд саад болж буй асуудлыг зохицуулж болно гэжээ.

Нарышкин Тегеранд хийсэн ажлын айлчлалын үеэрээ, Ираны парламентын дарга Али Ларижани болон оновчтой шийдвэр гаргаж буй эсэхэд хяналт тавих хорооны тэргүүн, Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми-Рафсанджани нартай уулзжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: