sonin.mn

КИЕВ. /ITAR-TASS/. Украины зүүн нутгийн Донецкт олзлогдсон 17 цэрэг суллагдсаныг Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгджээ.

“Донецкт олзлогдсон 17 цэрэг суллагдсан. Тэдний дөрөв нь үндэсний гвардын цэрэг, долоо нь цэргийн албан хаагч, зургаа нь Украины сайн дурын батальоны гишүүн байжээ” гэж Порошенко твитер хуудсаараа мэдэгдсэн байна.

Украины арми болон өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын эрх баригчид олзлогдсон хүмүүсийг тогтмол харилцан солилцож байна гэж Донецкийн Дүрвэгсэд болон дайны олзлогдогчдын хорооны тэргүүн Дарья Морозова даваа гарагт мэдэгдэв.

Морозова, “олзолсон 17 цэргийг Украины талд баасан гарагт хүлээлгэн өгч өнөөдөр бид өөрсдийнхөө 17 залууг хүлээн авлаа. Тэдний биеийн байдал муу байна, өмнө нь ч ийм байдаг байсан. Олзонд байхдаа тэд зодуулсан байдаг, нэг нь мэдээгээ алдсан байна” гэжээ.

Минскийн протоколын хүрээнд, өнөөдрийг хүртэл олзлогчдыг зургаан удаа Донецкийн газар нутагт харилцан солилцсон байна. 37 цэргийг 37 босогчоор, 70-70, 38-38, 28-28, 30 /Украины цэрэг/ 60 /босогч/, 25-25 гэсэн солилцоог хийжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: